Коронавирусээс хамгаалдаг хамрын цацлага бүтээснээ лабораторид туршсан нь амжилттай болсныг Auris Medical компани өчигдөр зарлажээ.
Энэ мэдээллийг цацагдсаны дараа Бермудын аралд бүртгэлтэй Auris Medical компанийн хувьцааны үнэ 480 орчим хувиар өссөн байна. Даваа гарагт нэг бүр нь $1.1 үнээр арилжаалагдаж байсан хувьцаа нь Мягмар гарагт $5 гаруй үнэтэй болжээ.
AM-301 нэртэй цацлагыг хүний хамрын хөндийг дуурайлгасан лабораторийн загвар дээр туршсан байна. Ингэхэд коронавирусийн халдвар авснаас хойш 48 цагийн дараа цацлага хийсэн хамар дахь вирусийн хэмжээг цацлагагүй хамрынхтай харьцуулахад 90 хувиар бага байсан бол 72 цагийн дараа 99.2 хувиар багассан гэнэ.
Auris Medical компани AM-301 хамрын цацлагыг нэмж туршсаныхаа дараа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах ажлыг 2021 оны эхэнд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж https://ikon.mn/n/221h