Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан хүн амын их өгөгдөлд эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан баг мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээ хийсэн талаар өнөөдөр хэлэлцэж байна.
Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал болон зарим үзүүлэлтийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор Т.Болормаа дараах байдлаар танилцуулав.
Монгол улс анх удаа хүүхдүүдээ эрт илрүүлэгт хамруулсан.
Хүүхдийн эрт илрүүлэгт 2022 оны тавдугаар сарын 3-наас 2023 оны есдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл есөн сартайгаас 18 насны 578,473 хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл хамрагдалт 47 хувьтай байгаа юм.
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн ерөнхий үзүүлэлтийг авч үзэхэд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд 0.6 хувь байсан.
Есөн сартай хүүхдээс таван нас болон 6-17 нас гэсэн насны бүлэгт асуумж, бие бялдрын үнэлгээ, өрх, сумын эмчийн ерөнхий үзлэг болон дөрвөн эрсдэлт хүчин зүйлийг тодрууллаа.
Амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой ганц зүйлийг тодруулж хэлье.
Хүүхдийн эмчийн үзлэгийн үр дүн:
Түүнчлэн арьсны эмгэг өөрчлөлт, тууралт:
Харааны үзлэг:
Сонсголын үзлэг:
Эмчийн үзлэгээр 0-5 настай хүүхдүүдийн 2.1 хувь, 6-17 насны хүүхдийн 3.3 хувьд нь чих, хамар, хоолойн эмгэг илэрсэн байна.
Чих, хамар, хоолойн эмгэгийг илэрсэн байдлаар бүтцээр харвал гүйлсэн булчирхайн үрэвсэл 68.9 хувьтай. Үүний дийлэнх нь ээнэгшилгүй хэлбэр гэж эмч нар оношилсон.
Мөн
Хоолой залгиурын өөрчлөлт ийм өндөр хувьтай илэрнэ гэж таамаглаагүй байсан. Энэ нь шүд цооролтойгоо ямар хамааралтай байгааг үзэхэд шүд цоорсон хүүхдүүдийн дийлэнх нь хоолой залгиурын үрэвсэлтэй, эсрэгээрээ хоолой залгиурын үрэвсэлтэй хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчтэй байжээ.
Эрт илрүүлэгт хамрагдсан 0-5 насны хүүхдүүдийн хөдөлгөөн, хэл яриа, нийгэмшихүй, танин мэдэхүйн хөгжлийг 9,10, 36, 48, 60 сартайд нь есөн сарын давтамжтайгаар үнэлсэн. Үүнээс үзэхэд нийт хүүхэд насныхаа бүлгээр янз бүр байна.
Нийт хүүхдийн 21.9 хувь нь танин мэдэхүйн хөгжлийн хоцрогдлын эрсдэлтэй гэх эрсдэлийн үнэлгээний үр дүн гарсан.
Тав хүртэлх насны хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, нийгэмшихүй, танин мэдэхүйн хөгжлийн эрсдэлийн хувийг хот, орон нутгаар харьцуулахад ялгаа ажиглагдаагүй.
Мөн хүүхдийн бие бялдрын үнэлгээг хийсэн. Эрт илрүүлэг эхлэх үед өндөр, биеийн жингийн индексийг эхнээс нь гаргаж цахимдаа оруулсан.
Магадгүй 20 жилийн өмнө зөвхөн хоол тэжээлийн цочмог дутал, тураал хүүхдийн эмч нарын асуудал байсан бол нөгөө талдаа өнөөдөр илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэл эрэгтэй, эмэгтэй хүйсэнд ижил гарч байна
Илүүдэл жин, таргалалт гэдэг бол насанд хүрсэн хойноо чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжийн эрсдэл үүсэх магадлалтай гэсэн үг.
Бид 6-17 настай хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээг зургаан нас, 14 насанд нь асуумжийн аргаар судалсан.
Нийт 75,404 хүүхэд энэхүү асуумж судалгаанд хамрагдсан байна. Судалгааны үр дүнгээр сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлийг нь үнэлбэл 73 хувь нь "хэвийн" гэж үнэлэгдсэн.
Харин
Хүйсийн хувьд онцгой ялгаа харагдаагүй. Нэгдсэн байдлаар дүгнэж хэлэхэд есөн хүүхдийн нэгд нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл илэрч байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуумжийн хүн ам зүйн ерөнхий үзүүлэлтийг авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүйсэнд онц ялгаа байхгүй. Гэхдээ Улаанбаатар хотод эрсдэлийн хувь өндөр гарсан.
Улаан шугамаас дээш байгаа дүүргүүдийг харвал:
Зургаан насанд эмэгтэй хүүхдүүдэд зан үйлийн өөрчлөлтийн эрсдэл илүү илэрч байгаа бол 16 насанд зан үйл болон анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтэй болох, үе тэнгийнхний харилцааны асуудал, нийтэч биш зан өндөр хувьтай гарлаа.
Эх сурвалж: ikon.mn